
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама дэлхий даяарх дархан цаазат онгон дагшин газруудыг судлах “Netflix”-ээс гаргаж буй цувралд өөрийн өвөрмөц дуу хоолойгоо зээлдүүлэх болсныг мягмар гарагт тус компаниас мэдэгджээ.
“Our Great National Parks” нь таван хэсгээс бүрдэх баримтат цуврал бөгөөд дэлхийн таван тивийн томоохон үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон тэдгээр газарт амьдардаг зэрлэг амьтдын талаар өгүүлэх юм.
Дөрөвдүгээр сараас гарч эхлэх энэхүү баримтат цувралын трейлер мягмар гарагт цацагджээ.
Эх сурвалж: Forbes