
“Fortiche Production” анимэйшн студи 2021 оны “Netflix”-ийн хамгийн алдартай цувралуудын нэг болсон “Arcane” анимэйшнийг бүтээхэд “Riot games” компани ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан.
Эхний улирал нь үзэгчдийн хүртээл болсноос хойш ихээхэн амжилтанд хүрсэн “Arcane” цувралын хоёрдугаар улирлыг бүтээхээр тус хоёр компани ажиллаж байна.
2021 оны арваннэгдүгээр сард дэлгэцэнд гармагцаа нэгт жагссан тус цуврал гурван долоо хоног энэ байраа хадгалж үлдсэн төдийгүй хэд хэдэн шагнал хүртсэн билээ.
Эх сурвалж: Forbes