
Пит Дэвидсон “Amazon”-ыг үүсгэн байгуулагч тэрбумтан Жефф Бизосын хувийн пуужингийн компани “Blue Origin”-ийн сансрын нислэгийн тийзийг захиалсан алдартнуудын эгнээнд нэгджээ.
Тус компанийн “NS-20” нэртэй энэхүү нислэг нь зорчигчтой үйлдэгдсэн дөрөв дэх, зорчигчгүй 20 дахь нислэг аж.
“SNL” шоуны инээдмийн жүжигчин тэрбээр хөрөнгө оруулагч Марти Аллен, “Spacekids Global” ашгийн бус байгууллагыг үүсгэсэн Шарон Хагл болон түүний нөхөр Марк Хагл, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, энтрепенер Жим Китчэн ба “Commercial Space Technologies”-ийн ерөнхийлөгч доктор Жорж Нилд нартай хамт зорчих ажээ.
Тус нислэг гуравдугаар сарын 23-нд үйлдэгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд Техас муж дахь “Blue Origin”-ийн “Launch Site One” нислэгийн талбайгаас хөөрөх юм.
Эх сурвалж: Forbes