
ОХУ-ын 6500 гаруй иргэд виза болон мастер картын үйлчилгээ түр зогсож нислэгүүд нь цуцлагдсантай холбогдон Тайланд улсад гацаад байгаа аж.
Гуравдугаар сарын 2-ны байдлаар Бүгд Найрамдах Доминикан улсад 15000 гаруй оросын жуулчид гацсан байгаа бөгөөд тус улсаас тэдэнд түр хугацаанд хоноглох байр хангахаар болжээ.
Гуравдугаар сарын 1-нд европын орнууд ОХУ-д ирэх нислэгүүдэд агаарын хилээ хаасантай холбоотой оросын цаначдын зорьж очдог Болгар улсад олон зуун Орос иргэд үлдсэн болохыг “Reuters” мэдээлэв.
Эх сурвалж: Forbes