Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Нэг шөнийн дотор тэрбумтан болсон профессор

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter

Тэрбум ам.долларын ашигтай цоо шинэ эм бүтээхийн тулд эмийн ихэнх компани олон жил зарцуулдаг. Харин “ABCELLERA BIOLOGICS” компани худалдаан дахь бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхийг урьтал болгожээ. Ингэснээр үүсгэн байгуулагч Карл Хансен нэг шөнийн дотор тэрбумтан болов.

Өдгөө 46 настай Карл Хансен “Бид 100 их наяд төрлийн эсрэг биет бүтээж чадна. Хүний дархлааны систем гэдэг дүрслэхийн аргагүй гайхалтай зүйл” хэмээн өгүүлж байна.

2019 оныг хүртэл Бритиш Коламбиагийн их сургуульд профессороор ажилласан Карл Хансен сургуулийнхаа судлаачдын хамт 2012 онд Ванкувер хотод хамтран байгуулсан “AbCellera Biologics” компаниа хөгжүүлэхээр ажлаасаа гарчээ. “Их сургууль бол шинэ санаа туршиж, үр дүнг нь шалгахад тохиромжтой орчин” гэж тэрбээр ярив.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Биотехнологийн ихэнх стартап цөөн эмчилгээний зорилт дэвшүүлж, дор хаяж нэгийг нь зах зээлд нэвтрүүлнэ хэмээн найддаг ба тэдгээрийг хөгжүүлэхэд 8-12 жил зарцуулдаг. Харин шинэ эм бүтээх төслүүдийн арав хүрэгүй хувь нь л амжилттай хэрэгждэг. Гэвч амжилттай хэрэгжүүлж чадвал жинхэнэ тэсрэлт болно. 2018 оны хамгийн өндөр борлуулалттай арван эмийн долоо нь эсрэг биеттэй холбоотой байсан бөгөөд Америкийн “AbbVie” компанид 19 тэрбум ам.долларын цэвэр орлого авчирсан, дархлааны эм “Humira”, “Merck”-ийн хорт хавдрын эсрэг “Keytruda” тэдгээрийн тоонд багтана.

Харин “AbCellera” эмчилгээний хамгийн ирээдүйтэй төлөвийг сонгон лабораторийн шинжилгээнд хамруулж, хөгжүүлэлтийн шатанд шилжүүлэх зарчим баримталдаг.

Тавдугаар сард Питер Тиль, Миннесотагийн их сургууль, “OrbiMed” нараас 105 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, IPO хийхээсээ зургаан сарын өмнө 4.8 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн “AbCellera” эмийг эхнээс нь бүтээх сонирхолгүй байна. Тэд “Pfizer”, “Gilead”, “Novartis” зэрэг эм хангамжийн гигантууд тэргүүтэй 90 орчим компанитай хамтран ажиллаж байна. Эдгээр компани “AbCellera” -аар тодорхой шалгуурт нийцсэн эсрэг биет олж тогтоолгохыг хүсдэг.

“AbCellera” вирусын эсрэг хамгийн сайн үзүүлэлттэй эсрэг биет тодорхойлохын тулд Covid-19 өвчнөөс эдгэрсэн хүмүүсийн цусан дахь олон мянган эсрэг биет авч шинжилжээ. Энэ нь тус компанийн өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн хамгийн үр дүнтэй ажил юм. Улмаар тэд хамгийн ирээдүйтэй эсрэг биетүүдийг “Eli Lilly” эмийн компани руу илгээжээ. Эдгээр эсрэг биетийн нэг “bamlanivimab”-ийн эмнэлзүйн туршилт тавдугаар сард буюу хамтын ажиллагаа эхэлснээс хойш ердөө 90 хоногийн дараа эхэлсэн байна. Хөнгөн болон хөнгөвтөр өвчлөл бүхий өвчтөнүүдэд сайн үр дүн үзүүлсэн “bamlanivimab” арваннэгдүгээр сард АНУ-ын Хүнс, эмийн албанаас зөвшөөрөл авав.

АНУ-ын Засгийн газар уг эмийн 950,000 тунг 1.2 тэрбум ам.доллараар худалдаж авах гэрээ байгуулжээ. “Eli Lilly” 2021 онд Covid-19-ийн эмчилгээнээс 2 тэрбум ам.долларын орлого олно хэмээн тооцоолж байсан бөгөөд үүний дийлэнхийг “bamlanivimab” бүрдүүлнэ гэв. Харин 2020 оны есдүгээр сар хүртэл 25 сая ам.долларын орлоготой ажилласан “AbCellera” дээрх борлуулалтаас 270 сая ам.долларын ашиг хүртэнэ гэж “Credit Suisse” тооцоолж байна.

Өдгөө “AbCellera” эсрэг биетийн эмчилгээ хөгжүүлэх хугацааг товчлохыг зорьж эхэлжээ. Хугацаа богиносох хэрээр хөгжүүлэлтийн зардал сая сая ам.доллараар хэмнэгдэж, улмаар төлөвлөсөн хугацаанаас өмнө орлого олох боломж бүрдэх юм. “Санхүүгийн үүднээс авч үзвэл, хэмнэж буй хугацаа бүр хөрөнгө оруулагчдын хувьд маш том боломж” гэж “Berenberg Capital Markets”-ийн шинжээч Гал Мунда хэллээ.

“AbCellera” компани арванхоёрдугаар сард амжилттай IPO хийсний дүнд Хансен өдгөө гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Тэрбээр “Covid надад бизнесийн загвар, технологийн ач холбогдлыг сайн ойлгуулсан” хэмээн өгүүлсэн юм.

Purevjargal Altansukh

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist