
Япон, Тайван, Өмнөд Солонгос зэрэг орнууд гуравдугаар сарын 14-нд “цагаан өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
“Цагаан өдөр” нь 1970-аад онд Хаката мужийн “Ishimura Manseido” гэх жижиг чихрийн дэлгүүрээс үүсэлтэй баяр юм. 1977 онд тус компанийн захирал Зенго Ишимура шинэ санаа олохоор эмэгтэйчүүдийн сэтгүүл уншиж байтал нэгэн эмэгтэйн бичсэн захидал түүний анхаарлыг татжээ.
Тус захидалд, “Валентины өдрөөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс шоколад авдаг боловч хариу бэлэг өгдөггүй нь шударга бус байна. Яагаад юу ч өгдөггүй юм бэ? Гарын алчуур, чихэр, бүр хөөсөн чихэр ч өгсөн болно шүү дээ!” хэмээн бичсэн байжээ.
Түүнийг нь Ишимура уншаад, “Хэрвээ эмэгтэйчүүд өгсөн бэлэгнийхээ хариуд хөөсөн чихэр авсан ч баярлах юм бол яагаад тэдэнд талархлаа илэрхийлэх баяр зохиож болохгүй гэж?” хэмээн бодоод, шоколадтай хөөсөн чихэрийн зуурмаг бүхий шинэ амттан гарган авчээ.
1978 оны гуравдугаар сарын 14-нд энэ баярыг “хөөсөн чихрийн өдөр” нэрийн дор анхлан тэмдэглэж байсан бол хожим нь өөрчлөгдөн “цагаан өдөр” болжээ. 1980-аад он гэхэд тус уламжлал Япон, Тайван, Солонгос зэрэг орнуудад тархжээ.
Эх сурвалж: Forbes