
Баасан гарагт АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 1364 хүүхдийг хамруулсан судалгаагаар “Pfizer-BioNTech” компанийн Covid-19-ийн эсрэг вакцин тариулсан 5-11 насны хүүхдүүдийн 31 хувь, 12-15 насны хүүхдүүдийн 59 хувь нь омикроноор өвчлөх эрсдэл буурсан болохыг тогтоожээ.
Вакцины тундаа бүрэн хамрагдаагүй 5-15 насны хүүхдүүд вакцины тундаа хамрагдсан хүүхдүүдийг бодвол илүү удаан хугацаанд хэвтэн эмчлүүлсэн болохыг тус судалгаанаас харуулжээ.
2021 оноос хойш тав болон түүнээс дээш насны хүүхдүүдэд тус вакциныг тарихыг зөвшөөрсөн ч омикрон хувилбараар өвчилсөн хүүхдүүд харьцангуй хөнгөн шинж тэмдэг үзүүлж байсантай холбоотой вакцины үр дүнг тооцоолоход хүндрэлтэй байсан тухай “Abt Associates”-ийн эрүүл мэндийн шинжээч Доктор Лаурен Олшо дурдсан байна.
Эх сурвалж: Forbes