
Хонконгод Covid 19-ийн хөл хорио дахин тавигдаж болзошгүй хэмээх дуулианаар тус хотын цагаачид мөнгөн тэтгэмжээр авдаг хүнсний бүтээгдэхүүн нь хурдан дуусдаг тул айдаст автан дэлгүүрийн лангууг хоосолж эхэлжээ.
Хонгконгод 14000 цагаачид байдаг бөгөөд тэд супермаркетаас зөвхөн 1200 хонконг доллар (ойролцоогоор 153 ам.доллар)-ын хөнгөлөлттэй тасалбарыг сардаа нэг удаа авдаг учраас нөхцөл байдал хүнд түвшинд шилжээд байгаа юм.
Африкаас ирсэн 68 настай нэрээ нууцлахыг хүссэн дүрвэгч бидэнд очих боломжтой ганцхан газар байгаа нь “ParknShop” бөгөөд сүүлд хоосон лангуунаас будаа, лаазалсан туна, сардин загас л олсноо хэллээ.
Эх сурвалж: Reuters агентлаг