
Орос Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор үндэстэн дамнасан томоохон корпорациуд үйл ажиллагаагаа зогсоон рублийн ханш унаж буйгаас инфляцын түвшин нэмэгдэж, бараа материалын үнэ огцом өсөж байна.
Машины үнэ 17 хувь, зурагтны үнэ 15 хувь, хүнсний бүтээгдэхүүнээс шинэхэн улаан лоолийн үнэ 8 хувь , мултивитамины үнэ 6 хувиар тус тус нэмэгджээ.
Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсний учир нь рублийн ханш огцом буурсантай холбоотой хэмээн Оросын худалдаачид “Moscow Times”-т тайлбарлажээ. Москвад байрлах нэгэн кафе сошиал хуудсандаа бүтээгдэхүүний үнэ 300 хувиар нэмэгдэн, шаардлагатай орц хомс байгаа талаар дурдав.
Эх сурвалж: Forbes