
95 гаруй хувийн ирцтэй явагдсан Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгуулсан бөгөөд эрх баригч намын нэр дэвшигч И Жэ Мён Ардчилсан намын байранд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэдий бага онооны зөрүүтэй ч ялагдлаа бүрэн хүлээн зөвшөөрсөн тухайгаа мэдэгджээ.
Сонгуульд ялалт байгуулсан эрхэм Хятад, Америкийн өрсөлдөөнийг зохицуулах үүрэг гүйцэтгэхийн хажуугаар Өмнөд Солонгос дахь covid-19 цар тахлын давалгаа, тэгш бус байдал, орон сууцны үнийн өсөлт зэрэг олон асуудлыг шийдэх ажлыг эрчимтэй эхлүүлэх шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: “Reuters” агентлаг