
“McDonald’s”-ын гүйцэтгэх захирал Крис Кемпчински Орос Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор барууны орнуудын шахалтан доор Орост байршилтай 847 дэлгүүрээ түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.
“McDonald’s” Орос дахь салбарын 84 хувийг эзэмшдэг. Кемпчински түр хугацаагаар Украин дахь бүх сүлжээ ресторан, сүлжээгээ хаасан ч ажилчиддаа бүтэн цалинг нь олгохоо мэдэгдэв.
Ихэнх компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон ч “McDonald’s” адил арга хэмжээ аваагүйн улмаас даваа гарагт twitter платформ дээр #BoycottMcDonalds хаштаг эрчээ аван тус компани олны шүүмжлэлд өртжээ.
Мөргөлдөөн эхэлснээс хойш газрын тосны томоохон компани болох “Shell”, автомашин үйлдвэрлэгч “Nissan”, спортын хувцасны “Adidas” зэрэг олон компаниуд Оросоос зайгаа бариад байна.