
ОХУ-ын Төв банкны нөөц дэх алтыг худалдан авахыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын конгресст суугаа сенатууд өргөн барилаа.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар 2014 оноос хойш ОХУ-ын Төв Банкны нөөцөлсөн их хэмжээний алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад валютын хомсдолыг нөхөх зэргээс сэргийлнэ гэж үзэж байгаа аж.
Тус хуулийн төсөлд ОХУ-ын алтыг санаатайгаар худалдан авсан, тээвэрлэсэн, биеэр болон цахимаар арилжаалсан хувь хүн болон АНУ-ын аж ахуйн нэгжид хоёрдогч шатны хориг тавих заалт багтжээ.
Одоогийн байдлаар ОХУ-ын Төв банкинд 132 орчим тэрбум ам.долларын алтны нөөц байгаа хэмээн “Axios” тэмдэглэлээ.
Эх сурвалж: https://ria.ru/20220308/putin-1777185533.html