Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

“Forbes Mongolia Women’s Summit – 2022” хэлэлцүүлгээс гарсан шинэлэг сэдлүүд

by Purevjargal Altansukh
11 months ago
Reading Time: 2 mins read
“Forbes Mongolia Women’s Summit – 2022” хэлэлцүүлгээс гарсан шинэлэг сэдлүүд
Share on FacebookShare on Twitter

“Forbes Mongolia” сэтгүүл нь Монгол Улс дахь шийдвэр гаргах түвшиндэх эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах, салбар бүрдэх манлайллыг дэмжихэд чиглэсэн “ForbesMongolia Women’s Summit” аргахэмжээгөнгөрсөн даваа гарагт буюу гуравдугаар сарын 7-нд амжилттай зохион байгууллаа.

“Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулагдсан уг форум хэлэлцүүлэгт бизнесийн хүрээний 200 гаруй эмэгтэй цуглаж, “Бодлого тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эдийн засгийн сэргэлт ба бизнесийн тогтвортой хөгжил”, “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд нээлттэй, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

RELATED STORIES

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022

Эмэгтэйчүүд нийт хүн амын 50 орчим хувийг бүрдүүлдэг боловч нийгэмд гүйцэтгэх үүргийг түлхүүтэй хүлээж, харин удирдах, бодлого тодорхойлох үйл хэрэгт тэгш оролцоо бүрэн хангагдахгүй байсаар. Нэгэн сонирхолтой баримт дурдахад цэцэрлэгийн эрхлэгч, дунд сургуулийн захирлуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг бол их, дээд сургуулиудын захирлуудын харвал эрэгтэй хүмүүс зонхилж байна. Зөвхөн төрийн үйл хэрэгт ч бус бизнесийн салбарыг харвал нийт гүйцэтгэх захирлуудын 37 хувь нь л эмэгтэй байгаа юм. Нэг талаас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд цөөнх байгаа нь чадварлаг эмэгтэйчүүдийг нээн илрүүлэх, эмэгтэйчүүдийн хөгжин дэвших замналд нь тэгш байдлыг хангагдахгүй байгаатай холбоотой болохыг оролцогчид онцолсон юм.

Эдийн засгийн талаас нь харвал эмэгтэйчүүд нийт худалдан авалтын 80 орчим хувийг, өрхийн худалдан авалтын 60 гаруй хувийг хийдэг маш идэвхтэй оролцогчид ажээ. Түүнчлэн эмэгтэй хүмүүс ирээдүйдээ зориулж хадгалах хандлага нь эрчүүдээс 16 хувь илүү, 53 хувь илүү найдвартай зээлдэгч, эрхэлж буй бизнесийн ашгийн түвшин нь 15 хувь өндөр бөгөөд бизнесийн харилцагч талаасаа таалагдсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ 9 өөр хүнд санал болгодог нь эрчүүдтэй харьцуулахад 4 дахин их гэсэн сонирхолтой баримтыг Худалдаа, хөгжлийн банкны Байгууллагын банкны газрын захирал Г.Ганцэцэг илтгэлдээ дурдсан юм.

Түүнчлэн нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийн асуудлуудад онцгой ач холбогдол өгч, харьцангуй бодитой ажил хийж байгаа нь хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн ярианаас харагдаж байв. Тогтвортой хөгжил, ногоон ирээдүйг бодитоор бүтээхийн тулд бодлогын хэрэгжилтүүдийг хэмжих хэмжүүр чухал байгааг тэд санал нэгтэйгээр дэвшүүлж байна.

Ерөөс жендерийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ахуйн түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоог тэнцүүлэх шаардлагатай болох нь гурав дахь хэлэлцүүлгийн үеэр улам бүр тодорхой болов. Хүүхэд төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх нь эмэгтэй хүний үүрэг гэж нийтээр хүлээн зөвшөөрөх хандлага байгаа нь эмэгтэйчүүд карьерын хувьд завсардах, өсөх хөгжих боломжоо алдаж буй гол шалтгаан болж байна. Иймд тэгш байдлыг хангахын тулд эрчүүдийн идэвхтэй оролцоо, тус дэм чухал гэсэн дүгнэлтийг хэлэлцүүлэгт оролцогчид хийсэн билээ.

  • “Бодлого тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг

“Бодлого тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хөтлөн явуулсан бөгөөд Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд АксельНикейз, Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга СтефаниБурри, Нийслэлийн засаг даргын Эдийн засгийн зөвлөх С.Оргилмаа нар оролцож санал бодлоо хуваалцсан юм.

  • “Эдийн засгийн сэргэлт ба бизнесийн тогтвортой хөгжил” хэлэлцүүлэг

“Эдийн засгийн сэргэлт ба бизнесийн тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг хөтөлж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С. Клечески, “Монполимет Групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор, Худалдаа, хөгжлийн банкны Байгууллагын банкны газрын захирал Г.Ганцэцэг, “Тэсо Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Болор санал, сэтгэгдлээ хэлж, оролцлоо.

  • “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг

“Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн үндэсний зөвлөх О.Энхзул хөтлөн явуулав. Оролцогчдоор Вэлүү Сангийн дэд ерөнхийлөгч ЖУЛИВЭЛҮҮ, On’n Off продакшны Гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, UA Properties ХХК-ийн захирал А.Урангоо, ГрийнГэйтИнтернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Уранжаргал, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Золзаяа нар хүрэлцэн ирсэн билээ.

Purevjargal Altansukh

Related Posts

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
Хойд Солонгос улс оффисын ажилтнуудыг ган гачигтай тэмцэх ажилд дайчилжээ
Нийтийн

Хойд Солонгос улс оффисын ажилтнуудыг ган гачигтай тэмцэх ажилд дайчилжээ

05/05/2022
Дэлхийн компаниуд дахь тогтвортой хөгжил хариуцсан мэргэжилтний орон тоо 2021 онд гурав дахин нэмэгджээ
Нийтийн

Дэлхийн компаниуд дахь тогтвортой хөгжил хариуцсан мэргэжилтний орон тоо 2021 онд гурав дахин нэмэгджээ

05/05/2022
“30 хүртэлх 30” – Д.Мөнхбаяр
30 хүртэлх 30

“30 хүртэлх 30” – Д.Мөнхбаяр

04/05/2022
Г.Ундармаа: “Би уран бүтээлээрээ түүх бүтээхийг хүсдэг”
Лидерүүд

Г.Ундармаа: “Би уран бүтээлээрээ түүх бүтээхийг хүсдэг”

04/05/2022
“Aston Martin” компани өмнө нь “Ferrari”-г удирдаж байсан Амедео Фелисаг гүйцэтгэх захирлаараа томилжээ
Нийтийн

“Aston Martin” компани өмнө нь “Ferrari”-г удирдаж байсан Амедео Фелисаг гүйцэтгэх захирлаараа томилжээ

04/05/2022
Covid19-ийн хүндрэлээс шалтгаалж хүний IQ-ийн түвшин 10 оноогоор буурах эрсдэлтэйг судалгаагаар харуулжээ
Нийтийн

Covid19-ийн хүндрэлээс шалтгаалж хүний IQ-ийн түвшин 10 оноогоор буурах эрсдэлтэйг судалгаагаар харуулжээ

04/05/2022
“Юникорн” компани гэж юу вэ?
Бизнес

“Юникорн” компани гэж юу вэ?

04/05/2022
“30 хүртэлх 30” – Ц.Бат-Оргил
30 хүртэлх 30

“30 хүртэлх 30” – Ц.Бат-Оргил

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist