Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Цахиурын хөндийд хүрсэн монгол стартап

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter

Монгол инженерийн бүтээлийг Цахиурын хөндийд хүлээн зөвшөөрүүлнэ хэмээн зорьж 2010 онд технологийн компани үүсгэн байгуулсан А.Мэнд-Оршихын зорилго 10 жилийн дараа биелж, компаниа дэлхийн технологийн гигантууд төвлөрсөн Америкийн хөрөнгийн зах зээлд бүртгүүлж, хувьцаагаа арилжиж эхлээд байна.

А.Мэнд-Орших
“Erxes Inc” компанийн гүйцэтгэх захирал

А.Мэнд-Орших 2010 онд Америкт магистрт сурч байхдаа “Бизнес хийж үзээгүй байж магистрт сурна гэдэг тэнэглэл юм байна” хэмээн бодож сургуулиа төгсөлгүй Монголдоо эргэн ирж мэдээллийн технологийн “New Media” группийг үүсгэн байгуулалцсан гэдэг. Маркетингийн технологийн тухай ойлголт байтугай интернэтийн хэрэглээ ч сайнгүй үед технологийн компани үүсгэн байгуулалцсан тэрбээр тухайн үеэс л байгууллагуудад дижитал маркетингийн үр ашгийг таниулах сургалтуудыг хийж эхэлсэн аж. Энэ хугацаанд компанийн орлогоо бүхэлд нь гадаад зах зээлд гарах, Цахиурын хөндийд хүрэх ирээдүйн зорилгодоо зориулж байсан тухайгаа “Erxes Inc” компанийн гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших өгүүлэв.

“New Media” групп 2011-2016 онд дөрвөн ч технологийн бүтээгдэхүүнээ олон улсад гаргахаар оролдсон ч бүтэлгүйтсэн. Ганц нэгхэн удаа биш дөрвөн удаа бүтэлгүйтсэнийхээ дараа үнэхээр боломжтой эсэхэд өөрийн эрхгүй эргэлзэж эхэлсэн тухайгаа тэрбээр хэлж байна. “Гэхдээ үүний үр дүнд бид дэлхий дээр монголчууд хэн ч биш юм байна, харин тодорхой хэмжээнд өөрсдийгөө таниулж, үнэлүүлэхийн тулд ганцхан монголчуудад биш, дэлхийд зориулсан бүтээгдэхүүн хийж байж л хөрөнгө оруулалт татаж, олон улсын зах зээлд амжилт олох юм байна гэдгийг олж харсан. Тиймээс шантралгүйгээр дараагийн бүтээгдэхүүнээ гаргасан нь өнөөдрийн “Erxes” төсөл байсан” хэмээн А.Мэнд-Орших өгүүлэв.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд олон улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байсан маркетингийн технологийн “Erxes Inc” компани 2020 оны арваннэгдүгээр сард Америкийн хөрөнгийн зах зээлд бүртгүүлэн, хөрөнгө оруулалтын зогсолтгүй аргачлалаар (CSO) 3.5 сая ам.доллар татан төвлөрүүлэх ажлыг эхлүүлээд буй. Америк улс 2020 онд технологийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтнуудад ойролцоогоор 1.85 их наяд ам.доллар зарцуулжээ. Монголын төдийгүй дэлхийн технологийн компани бүрийн зорьдог зах зээлд ийнхүү амжилттай гарсан тус компанийн гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших “Бид мөс хагалж, зам гаргалаа. Үүгээр Монголын гарааны олон бизнес дэлхийн зах зээлд гарах боломж нээгдэх байх” гэлээ. Цар тахлаас шалтгаалан ихэнх компаниуд гэрээсээ ажиллах зарчмыг баримталж салбар бүрт технологийн нөлөө, соёл асар хурдацтай тархаж буй. Хоёр жилийн өмнө 85.1 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж байсан дэлхийн маркетингийн технологийн зах зээл 2022 он гэхэд 143.8 тэрбум ам.долларт хүрэх бодит тооцоолол байна.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Ийнхүү сүүлийн жилүүдэд жил тутам 40-өөс багагүй хувиар тогтмол өсөж буй энэ зах зээлд маркетинг, борлуулалтын цогц шийдэл “Erxes” платформ хэдийнэ өөрийн байр суурийг бий болгосон. Учир нь 2016 онд ердөө санаа байсан уг платформыг өдгөө 100 гаруй орны 30 мянга орчим бизнес, компани идэвхтэй ашигладаг. Энэ үзүүлэлт болоод дэлхийн хаанаас ч хэн ч ашиглах, хөгжүүлэх боломжтой нээлттэй эхийн бизнес загвар нь “Erxes Inc” компанийн Америкийн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжих эрхийг авсан, тэнцсэн гол шалтгаан, давуу тал нь болсон аж. Тэрбээр “Магадгүй өмнө нь Монголоос олон улсад амжилттай гарсан технологийн компанийн туршлага байхгүй учраас бидэнд итгэхгүй, маш өндөр шалгуур тавьсан байх. Тиймээс аль нэг нь амжилттай, зөв жим гаргахад дараагийн удаа монголчууд чаддаг, хийдэг юм гэдгийг зах зээл хүлээж авах нь хүртэл илүү хялбар болно байх гэж бодож байна. Ийм сайн туршлага байхгүй учраас бид магадгүй өнөөдөр дэлхийн анхаарлыг татаж чадахгүй байна. Сайн жим гарсан үед хөрөнгө оруулагчид хүссэн хүсээгүй Монголыг, манай гарааны бизнесүүдийг сонирхож, уул уурхайгаас өөр салбарт нь ч боломж байна гэж харж эхэлнэ. Нэг амжилтын туршлага дараагийн амжилтуудыг дагуулдаг. Хамгийн гол нь бид олон улсад өрсөлдөх чадамжтай бизнес загвар, бүтээгдэхүүнтэй л байх хэрэгтэй” гэлээ.

Америкийн зах зээлд хууль эрх зүй, санхүүгийн зөвлөх үйлчилгээ авахаас эхлээд хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжих хүртэл тэднээс асар их хөрөнгө, хөдөлмөр, тэвчээр шаардсан ч Америкт компаниа байгуулж, хувьцааг нь хүн бүр худалдан авах боломжтой нээлттэй бүтцийг монгол залуучууд ийнхүү бий болгож чадлаа. 18 сая ам.доллараар үнэлэгдсэн “Erxes Inc” компани нийт хувьцааныхаа 14.88 хувийг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Харин нэгж хувьцааны үнэ 1.83 ам.доллар бөгөөд хөрөнгө оруулагч хамгийн багадаа 300 ам.доллараар хөрөнгө оруулалт хийх боломжтой аж. Харин хөрөнгө оруулалт хийсэн хүн нэг жилийн хугацаанд өөрийн хувьцаагаа борлуулах боломжгүй бөгөөд компани хоёрдогч зах зээлд гарсны дараа хувьцаагаа борлуулах хүсэлтээ өгснөөр арилжих эрх нь нээгдэх аж.

Харин Америкийн хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгө оруулалтаа хэрхэн зарцуулах тухай А.Мэнд-Орших “Эхний ээлжийн хөрөнгө оруулалтаа татаад дараа дараагийн үе рүүгээ орохын тулд бид ирэх 4-5 жилд тогтвортой өсөлттэй ажиллах хэрэгтэй. Одоо олон улсад ч, Монголд ч маркетингийн технологийг томоохон групп компаниуд ашиглах нь элбэг байна. Тиймээс бид маркетингийн технологийг жижиг, дунд, том компаниудад салбар харгалзахгүй хүртээмжтэй хүргэх, ажилтнуудаа чадваржуулахад хөрөнгө оруулалтаа зарцуулна. Сайн мэргэжилтнүүдийг авч ажиллуулна. Ойрын жилүүдэд бид 150 гаруй улсад ашигладаг, багадаа 200,000 хэрэглэгчтэй платформ болно” гэв.

“Өнөөдөр монгол хүн Америкийн аль нэг компанид хөрөнгө оруулах нь ховор тохиолдол. Учир нь гэртээ сууж байгаад хувьцааны үнэ нь өдөр цагаар өсдөг томоохон технологийн компанид хөрөнгө оруулалт хийх, хувьцааны өсөлт уналтыг нь шалгах тийм дэд бүтэц өнөөдөр бидэнд алга” хэмээн А.Мэнд-Орших хэллээ. Монголд нэг компани IPO хийхэд хувьцааг нь авч, буцаан арилжихад заавал андеррайтер, дилерийн компаниар дамждаг бол харин “Erxes Inc” компанийн хувьцааг авах, борлуулах бүх дамжлага нь цахимаар хийгдэж байгаагаараа онцлог. Тиймээс ч Монголын хөрөнгийн зах зээлд хувьцааны хөрөнгө оруулалтын шинэ соёлыг түгээж байгаагаа мөн тэрбээр онцоллоо.

2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн хувьцаагаа арилжиж эхэлсэн “Erxes Inc” гурван сарын хугацаанд 60 орчим хөрөнгө оруулагчаас 1.14 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна. Ингэснээр хөрөнгө оруулалт татаж эхлэх үед 18 сая ам.доллар байсан компанийн үнэлгээ гурван сарын дараа 20.7 сая ам.доллар болж өсчээ. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн урсгал технологийн салбар руу чиглэж, ихэнх улс орны эдийн засгаа хөгжүүлэх тэргүүлэх салбар нь мэдээллийн технологи болоод буй энэ цагт “Erxes Inc” Монголын технологийн салбарт шинэ “эхлэл” тавилаа.

Purevjargal Altansukh

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist