
Монголын Хөрөнгийн биржид 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар энгийн арилжаагаар 31 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 345,575,633 төгрөгийн үнийн дүнтэй арилжив. Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Үүнээс ‘Тэнгэрлиг медиа групп’ (TNGR+14.92%), ‘Баянгол зочид буудал’ (BNG+11.53%), болон ‘Махимпекс’ ХК (MMX+5.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хөх ган’ (HGN-13.89%), ‘Адуун чулуун’ (ADL-13.5%) болон ‘Булган ундрага’ ХК (BUN-10.14%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Багцын арилжаагаар ‘Тэнгэрлиг медиа групп’ ХК-ийн 600,000 ширхэг хувьцаа, ‘Люкс занаду групп’ ХК-ийн 75,000 ширхэг хувьцааг нийт 3,112,500,000 төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,064 ширхэг нэгж эрхийг 23,980,482 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс -0.69 хувиар буурч 39856.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,848,708,084,291 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж