
Автомашины түрээслэх үйлчилгээ үзүүлдэг ‘Hertz’ компани ‘Tesla’ компанитай цахилгаан автомашин худалдан авах гэрээ байгуулсны дараа тус компанийн зэх зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллар давж, дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг эрхмээр 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Илон Маск тодорч буйг ‘Forbes’ сэтгүүл онцлов.
‘Forbes’-ийн тооцоолсноор түүний хөрөнгийн хэмжээ Даваа гаригийн зах зээлийн арилжааны хаалтын ханшаар 271,3 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн баасан гаригийн хаалтын ханшаас 41,7 тэрбум ам.доллараар өсжээ.
‘Forbes’ сэтгүүлээс жил бүр гаргадаг Америкийн хамгийн чинээлэг эрхмүүдийн ‘FORBES 400’ жагсаалт энэ сарын эхээр шинэчлэгдэн танилцуулсан бөгөөд энэ жилийн жагсаалтын эхний байранд ‘Амазон’ компанийн үүсгэн байгуулагч Жефф Бэзос 201 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлсэн. Гэвч энэ нь өнөөдрийн Илон Маскийн хөрөнгөтэй харьцуулахад 59.3 тэрбум ам.доллараар бага үзүүлэлттэй гарчээ.
Түүний хөрөнгийн 21 хувийг ‘Тесла’, харин цөөхөн хувийг түүний хувийн пуужингийн компани болох SpaceX бүрдүүлдэг аж.
Дашрамд дурдахад, 1982 онд “Forbes” анх тэрбумтнуудын хөрөнгийг тоолж эхлэхэд Америкийн хамгийн баян хүнээр хоёр тэрбум ам.доллар буюу одоогийн ханшаар бол 5.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй, хөлөг онгоцны магнат Даниел Людвиг тодорч байжээ.
Эх сурвалж: FORBES