
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй технологийн компаниуд 2016 онд нийт 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт аваад байсан бол энэ онд 4 дахин нэмэгдэж, нийт 32 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгожээ.
Энэ нь томоохон хөрөнгө оруулагчид дэлхийн уур амьсгалын асуудалд анхаарал хандуулж байгаатай холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байсан.
Сүүлийн 5 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологийн компаниуд АНУ-д хамгийн их санхүүжилт босгосон бол Хятад, Швед, Их Британи дахь компаниуд удаах байруудад жагсжээ.
Дашрамд дурдахад, ирэх 11 дүгээр сард Шотландын Глазго хотноо болох “COP26” уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болох гэж байна.
Эх сурвалж: CNBC