
Швейцарын хамгийн том банк болох ‘UBS’ групп энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2,3 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт байлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн улиралд 2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан тус группийн гуравдугаар улирлын тайланг шинжээчид 1,57 тэрбум ам.доллар нэмэгдүүлнэ хэмээн таамаг дэвшүүлээд байсан юм.
Энэ талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ральф Хамерс ‘Сүүлийн саруудад зах зээлд тогтворгүй байдал үүсээд байсан ч эдийн засгийн орчин гуравдугаар улиралд эерэг байлаа’ хэмээн онцлов.
Мөн гуравдугаар улиралын бусад үзүүлэлтийг харахад, үйл ажиллагааны орлого өмнөх улиралд 9 тэрбум ам.доллар байсан бол 9.1 тэрбум ам.доллар болжээ. Харин санхүүгийн гүйцэтгэлийн үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн өгөөж хоёрдугаар улиралд 13,7 хувь байсан бол энэ улиралд 15,3 хувиас тус тус өссөн байна.
Банкны хувьцааны ханш он гарснаас хойш ойролцоогоор 24 хувиар өссөн байна.
Эх сурвалж: CNBC