

Америкийн эмийн үйлдвэрийн ‘Pfizer’ компани 2022 онд шинэ төрлийн коронавирусийн 4 тэрбум тун вакцин үйлдвэрлэнэ хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгдлээ. Тэрбээр бид 2021 онд 1,3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байсан ч цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан үйлдвэрлэлээ 2 дахин нэмэгдүүлж, 3 тэрбум тун вакцин үйлдвэрлэсэн. Харин ирэх жил энэ тоогоо нэг тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон гэв.
‘Pfizer’ компани 5-11 насны хүүхдүүдэд вакцин үйлдвэрлээд байгаа бөгөөд туршилтаар энэ насны хүүхдүүдэд аюулгүй, вирусээс 90,7 хувиар хамгаалж байгааг баталсан байна. Харин энэ сарын 26-нд Хүнс, эмийн чанарын хяналтын газрын Вакцин, биологийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан зөвлөх хорооноос уг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхээ хэлэлцэх аж. Ийнхүү зөвшөөрөгдсөн тохиолдолд “Pfizer” вакцин нь бага насны хүүхдүүдэд хэрэглэх анхны вакцин болох юм.
Мөн тус компани шинэ төрлийн коронавирусыг эмчлэх эмийн клиник туршилтуудыг хийж байгаа талаар онцлов.
Дашрамд дурдахад, тус компани Өмнөд Африкийн Биовак хүрээлэнтэй хамтран үйлдвэрийн төв нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Finance news