
Автомашины түрээслэх үйлчилгээ үзүүлдэг ‘Hertz’ компани ‘Tesla’ компаниас зуун мянган ширхэг ‘Model 3’ загварын автомашины захиалга хийсний дараа тус компанийн хувьцаа огцом нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар давав. Тодруулбал, ‘Tesla’ компанийн хувьцааны ханш 14,9 хувиар өсөж, 1045,02 ам.долларт хүрсэн нь Ройтерс агентлаг дээр бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгч компани болоод байна.
Их Британийн судалгааны ‘JATO Dynamics’ компанийн даваа гаригийн мэдээллээр, Европт өнгөрсөн сард ‘Model 3’ хамгийн их борлуулалттай автомашинаар тооцогджээ.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск жилийн борлуулалтаа дунджаар 50 хувиар өсгөж, жилд 20 сая хүртэлх автомашин борлуулах зорилт тавиад байгаа нь ‘Volkswagen’ болон ‘Toyota’ компаниудын борлуулалтаас 2 дахин их үзүүлэлт юм.
Мөн өнгөрсөн тавдугаар сард дампуурлаа зарлаад байсан ‘Hertz’ компани эргэн сэргэхэд ‘Tesla’ компани эерэг нөлөө үзүүлж байна.
Эх сурвалж: REUTERS