
Өнгөрсөн аравдугаар сард “Alibaba” группийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма Хятадын санхүүгийн системийг шүүмжилснээсээ болж багагүй асуудалд унаж, Хятадын засгийн газар Алибаба компанийн санхүүгийн салбар болох ‘Ант’ Группийн үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгох ажиллагааг зогсоож, бизнесийн өргөжилтийг зориуд хязгаарлаад байсан юм.
Үүнтэй холбоотойгоор сүүлийн нэг жилийн хугацаанд онлайн худалдааны бизнесийн салбар дахь монополь компани болох “Alibaba”-гийн зах зээлийн үнэлгээ нийт 344 тэрбум ам.доллараар буурсан нь хувьцаа эзэмшигчдийн урмыг хугалаад байна.
‘Алибаба’ группийн хувьцааны үнэ аравдугаар сарын 05-ны өдрийн ханшаар 30 хувиар сэргэсэн ч 2020 оны 10 дугаар сарын оргил үетэй харьцуулахад 43 хувиар доогуур үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: www.bloomberg.com