Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

АМНАТ-ын жишиг үнийг өсгөснийг нүүрсний компаниуд эсэргүүцэж байна

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
АМНАТ-ын жишиг үнийг өсгөснийг нүүрсний компаниуд эсэргүүцэж байна
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд нүүрс олборлогч, экспортлогч компани, ААН-үүдийн удирдлага, төлөөллүүд “Жишиг үнэ ба Амнат” сэдвээр нүүрсний татвар, үнийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Гэрээний биш жишиг үнээр татварыг тооцох болсон нь олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Ганц нүүрсний салбарт бус бусад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ч жишиг үнэ гэж том сорилт бий болоод байна. Ковидын дараах эдийн засаг буюу шинэ сэргэлтийг ярьж байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага тулгарч байна. Бидэнд маш том сорилтууд байна. Эрэлт хэрэгцээ өсөөд байдаг, бид ковидын улмаас нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд хийж чадахгүй, дотооддоо зардал өсчихөөд байгаа. Ийм үед АМНАТ тооцно гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд томоохон зардлыг бий болгож, буцаад үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл дагуулна” гэв.

“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалж”-ийн хүрээнд Сангийн яам сар тутам зарладаг нүүрсний зах зээлийн жишиг үнийг үндэслэлгүйгээр хэт өндрөөр тогтоосны улмаас нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна” гэв.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 7 дугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд компаниуд үндэслэлгүй татвар төлөхөд хүрч, Татварын ерөнхий хуульд заасан шударга, үр ашигтай байх зарчим алдагдлаа гэж дээрх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үзэж байна. Үүнтэй холбогдуулан нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтарсан шаардлага гаргаж Сангийн яаманд хүргүүллээ.

Шаардлагад:• Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсний “6 дахь хэсгийг” гэснийг хүчингүй болгох, • Монгол Улсын Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 196/А-266 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллахыг шаардах,• Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны 3, 4 дүгээр улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах зэрэг асуудлыг тусгажээ.

Эх сурвалж: Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Sanchir Otgon

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist