
Дэлхий даяар цар тахал эрчтэй тархаж буй энэ цаг үед ажил олгогчид амаргүй цаг үеийг даван туулж байна. Энэ хүрээнд програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг ‘Adobe’ компани ажилчдаа арванхоёрдугаар сарын 08-ны өдрөөс өмнө ковидын вакцинд хамрагдаагүй тохиолдолд цалингүй чөлөө олгохоо мэдэгдээд байна.
Энэ талаар зарим шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэрээт байгууллагуудынхаа бүх ажилчдыг вакцинд хамруулах тушаал өгсөнтэй холбоотой хэмээн үзээд байна.
Тус компанийн Хэвлэлийн төлөөлөгч Глория Чений мэдээллээр тус компанийн дотоод судалгаагаар ажилчдын 93.5 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа бөгөөд вакцин хийлгээгүй ажилчдынхаа шашны эсвэл эмнэлгийн хуудсыг харгалзан үзэх аж.
Эх сурвалж: CNBC