
Хүйтний улирал ирж, Европын хий хадгалах байгууламжууд дахь нөөц хангалттай хэмжээнд байхгүйгээс шалтгаалж Европт байгалийн хийн үнэ дээд түвшинд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын “Газпром” компани арваннэгдүгээр сард Европт нийлүүлэх хийн экспортоо нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Уг шийдвэрт Мягмар, Лхагва гаригийн арилжаагаар Европ дахь хийн үнэ өндөр хэлбэлзэлттэй байсан нь гол төлөв нөлөөлжээ.
“Газпром” компани Украины нутаг дэвсгэрээр дамжуулах хоолойн нэмэлт хүчин чадлыг нэг сарын турш бөгөөд Беларусь, Польшоор дамждаг Ямал хоолойн гуравны нэгийг буюу өдөрт 31 сая шоо метрийг экспортолсон байна.
Эх сурвалж: The Moscow Times