
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд тогтвортой хөгжилд ихээхэн ач холбогдол өгөхийн зэрэгцээ ногоон эдийн засгийг цогцлоон байгаа өнөө цагт дэлхийн кобальтын үйлдвэрлэл ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн үзээд байна. Мөн түүнчлэн цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэгддэг гол түүхий эд болох батарейн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой кобальтын эрэлт ч дагаад өсөж буй.
Дэлхий дээр кобальт олборлолтоороо Конго, цэвэршүүлэх үйлдвэрээрээ Хятад тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд ‘Platts’ агентлагийн судалгаагаар, 2021 онд дэлхийн зах зээл дээр 1.8 мянган тонн кобальтын хомстол байгаа ч 2022 оноос илүүдэл үүсэж, 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй. Мөн ирэх таван жилд дэлхийн хэмжээнд цэвэршүүлсэн кобальтын үйлдвэрлэл 38.5%-иар нэмэгдэж 223 мянган тоннд хүрнэ гэж таамагласан. 2025 он гэхэд нийт хэрэглээ 230 мянган тонн байхаар төлөвлөж байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч ‘Fitch Ratings’ агентлагаас дэлхийн 10 том кобальтын уурхайг танилцуулж байна.

Жагсаалтын нэгдүгээрт Япон улсын Филиппин дэх ‘Сумитомо’ корпорац энэ онд 6000 тонн кобальт, хлорид олборлолтоороо тэргүүлж байна. Удаах байранд Канад дах ‘Vale’ компани 4700 тонн олборлож хоёрдугаарт бичигдсэн бол гуравдугаар байранд ОХУ-ын ‘Норникель’ компани 4600 тонн ашигт малтмал олборлолтоороо тус тус бичигдэж байна.
Эх сурвалж: Mining