Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Мөнгө

Цахим үйлчилгээг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Цахим үйлчилгээг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ
Share on FacebookShare on Twitter

Санхүүгийн салбарт дижитал хувьсгал хурдацтай өрнөж, түүнийг дагасан технологийн шинэчлэлд иргэд дасан зохицох, хэрэглээг төгөлдөржүүлэхэд хугацаа шаардлагатай байв. Харин цар тахлын нөлөөгөөр энэ бүх шинэчлэл асар хурдацтай өрнөлөө. Энэ талаар Төрийн банкны Санхүү хариуцсан дэд захирал Д.Баттулгатай ярилцлаа.

Д.Баттулга
Төрийн банкны Санхүү хариуцсан дэд захирал

Дэлхий дахины нийгэм, эдийн засагт шинэ сорилт болж, хүчтэй донсолгосон цар тахал банк санхүүгийн салбарын ачааллыг хэд дахин нэмэгдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Төрийн банкны хувьд 2020 он 223.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх их даалгавраар эхэлж, асар хурдацтай тархсан пандемикийн нөлөөгөөр бизнес нь зогссон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, ипотекийн зээлийн хүүг бууруулах, хүүхдийн мөнгө болон бусад төрлийн халамж, тэтгэврийг олгох, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг Засгийн газрын томоохон шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг даалгавраар үргэлжилж, 2021 онтой золгов. 2020 онд Төрийн банкны нийт актив 195.1 тэрбум төгрөгөөр, эх үүсвэр нь 148.7 тэрбум төгрөгөөр тус тус өсөж, жилийн эцсийн байдлаар 37.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

500 гаруй нэгж, 4000 гаруй ажилтантай Төрийн банк олон сар дамнан үргэлжилж буй хөл хорионы өдрүүдэд ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд харилцагчдын болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах томоохон сорилттой тулгарчээ. “Цар тахлын үед тасралтгүй ажиллаж, иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нь манай байгууллагын чухал үүрэг. Тиймдээ ч хүүхдийн мөнгө, тэтгэвэр, халамж зэрэг төр засгаас явуулж буй үйлчилгээнүүдийг тасралтгүй, шуурхай хүргэх үүргээ энэ хугацаанд биелүүлж ажиллалаа” хэмээн Төрийн банкны Санхүү хариуцсан дэд захирал Д.Баттулга өгүүлж байв.

RELATED STORIES

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022

“Гялс” банкны хэрэглээ 55 хувиар өсчээ

Цахимаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ нэвтэрснээр гар утас нэг тэрбум гаруй хүний санхүүгийн хэрэгсэл болон хувирч, цахим санхүүгийн систем жилээс жилд хүчээ авч буй. Шинэ тутам гарч буй технологийг хөгжүүлж, эзэмшихийн тулд дэлхий дахинд банк санхүүгийн байгууллагууд нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс дижитал хувьсгалын үр нөлөө, хурдацтай хөгжлийг харж болохоор. Харин эрчимтэй өрнөж байсан санхүүгийн салбар дахь эл хувьсгалыг цар тахал улам бүр түргэсгэж байна. Тэрбээр энэ нөлөө Монголын санхүүгийн салбарт ч хүчтэй мэдрэгдэж, өөрчлөлт шинэчлэлттэй хөл нийлүүлж буй талаар хэлж байв. Тухайлбал, 2020 онд тус байгууллагын “Гялс банк” үйлчилгээний хэрэглэгчид 84.2 мянгаар нэмэгдсэн нь өмнөх оноос 55 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг нэвтрүүлсэн нь төрийн байгууллагын мэдээллийн сангаас нийт 33 төрлийн мэдээллийг веб сервис ашиглан хүлээн авах боломжийг олгож буй. Тус систем шинэ харилцагч бүртгэх, харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, хадгаламж барьцаалсан зээл авах, хамтран эзэмшигчийн мэдээлэл нэмэх зэрэг ямар ч санхүүгийн үйлчилгээг хурууны хээгээр авах боломжийг бүрдүүлсэн аж. Ярилцлагын зочин маань энэ талаар “Цахим үйлчилгээ харилцагчдын цагийг хэмнэх, үйлчилгээг хялбарчлах давуу талтайгаас гадна ажлын ачааллыг бууруулж, хөдөлмөр хөнгөвчилж байна. 100 гаруй мянган картыг хэрэглээнд нэвтрүүлж халамж, тэтгэврийн үйлчилгээг цахимжуулсан. Цар тахлын үед онлайн үйлчилгээний хэрэглээ өссөн нь цахим системд шилжихэд тулгарч буй асуудлыг тодорхойлох, цаашид хөгжүүлэх талаар анхаарах, төвлөрөх боломжийг бий болгосон. Манай банкны зүгээс хяналт тавих, доголдолгүй ажиллагааг хангах нь нэн тэргүүний үүрэг гэж үзэж байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу бид бүхэн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах болон ажлын байрыг дэмжих зээлийн хүсэлтийг цахимаар авч байна. Банк ашгийн төлөө байхаас гадна түргэн шуурхай, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Цаашид технологийн дэвшлийг нэвтрүүлж, харилцагчдад илүү амар хялбар, хүртээмжтэй үйлчилгээ хүргэхэд анхааран, цахим бүтээгдэхүүнээ өргөжүүлнэ” хэмээсэн юм.

Бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтална

Он дамнан үргэлжилж буй цар тахал эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, бизнес эрхлэгчид хүндхэн цаг үетэй нүүр тулж буй. Зөвхөн 2020 оны эхний 11 сарын байдлаар худалдааны салбарын нийт борлуулалт 8.9 хувиар буюу 1.9 их наяд төгрөгөөр буурч, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.7 хувиар агшсан байна. Тиймээс Төрийн банкны зүгээс 2020 онд нийт 12 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 нэгж хувиар бууруулж, орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 57 мянга гаруй зээлдэгчийн 624.7 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулж, шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүгийн тодорхой хувийг чөлөөлсөн байна. Мөн 2021 оны нэгдүгээр сард 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар дахин бууруулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар 664 зээлдэгчид 27.3 тэрбум төгрөгийн “Ажлыг байрыг дэмжих зээл”-ийг жилийн 3 хувийн хүүтэй олгожээ. Мөн бүх төрлийн төслийн болон өөрийн эх үүсвэртэй орон сууцны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хоёр удаа хойшлуулсан нь уналтад орсон эдийн засгийг “дэмнэх” бодлого аж.

Тэрбээр “Цар тахал санхүүгийн салбарт том цохилт болж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож байна. Хүүгийн орлого, зээлийн сан гэхчлэн бүх үзүүлэлт буурч, санхүүгийн төсөөлөлд багагүй хэмжээгээр өөрчлөлт орлоо. Дунд болон дундаас доогуур орлоготой иргэдийн хувьд орлого олох боломж нь эрс багассан. Ашиг гэхээс илүүтэй харилцагчаа эрхэмлэх нь бидний зорилт. Өнгөрсөн оны тавдугаар сард Нидерландын Вант улсын “Frontclear” олон улсын санхүүгийн байгууллагаас бага хүүтэй 23 сая ам.долларын санхүүжилт, ОХУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкаас 11 сая ам.долларын бага хүүтэй хадгаламжийн эх үүсвэр татсан. Хүү багатай эх үүсвэр татсанаар шинээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийг санхүүжүүлэх боломжтой болж байна. 2021 онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгоход анхаарч, ногоон болон хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлж, шаардлагатай бүлэгт чиглэсэн шинэ зээлийн үйлчилгээ нэвтрүүлэх болно. Энэ онд хүртээмжтэй, шинэ бүтээгдэхүүн гаргах талаар судалж байгаа. Харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр уян хатан шийдвэр гаргаж ажиллахыг эрмэлзэнэ” хэмээн 2021 оны төлөвлөгөөгөө хуваалцав. Түүнчлэн өнгөрсөн онд “Хөгжлийн банк”-ны эх үүсвэртэй газар тариалангийн зээл, Ноолуурын түүхий эд бэлтгэх зээл, Улаанбуудайн импортын зээл, Азийн хөгжлийн банкны ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл, Германы “KF” банкны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл зэрэг олон төрлийн санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлсэн талаар Д.Баттулга захирал онцолж байлаа.

Мөн тэрбээр энэ онд “Төрийн банк” эдийн засгийн эерэг хүлээлттэй байгааг дурдаад “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа боловч Төв банк болон арилжааны банкууд Засгийн газартай хамтран ажиллаж байж, эрс тэс нөхцөл байдлыг даван туулна. Уялдаа холбоотой бодлого хэрэгжүүлж чадвал 2020 онд үүссэн нөхцөл байдлын шок 2021 онд буурах байх. Хямралыг даван туулах нь тодорхой. Хэт муудахгүй гэж харж байна” хэмээсэн юм.

Purevjargal Altansukh

Related Posts

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?
Мөнгө

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан
Мөнгө

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022
Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон
Мөнгө

Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

02/06/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин
Мөнгө

2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

19/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд
Мөнгө

“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд

16/05/2022
Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд
Мөнгө

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд

11/05/2022
Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд
Мөнгө

Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд

09/05/2022
Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой
Мөнгө

Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой

06/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist