Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

Монгол Улс Азийн 6 оронд бараа гаргахад 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэнэ

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
Монгол Улс Азийн 6 оронд бараа гаргахад 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэнэ
Share on FacebookShare on Twitter

Манай улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” (Asia pacific trade agreement (APTA)-ийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монгол Улс тус хэлэлцээрт өнгөрсөн оны 9 дүгээр сард нэгдэн орж, олон улсын энэхүү хэлэлцээрийн 7 дахь гишүүн орон болсон юм. Ингэснээр манай үндэсний үйлдвэрлэгчид дээрх хэлэлцээрт багтдаг 6 орны зах зээлд 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргахад татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болоод буй.

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улсаас гадна БНХАУ, БНСУ, Энэтхэг болон Лаос, Бангладеш, Шри Ланка зэрэг бүс нутгийн хөгжиж буй 6 улс нэгдсэн юм. Тиймээс энэхүү хэлэлцээр нь манай дотоодын үйлдвэрлэгчдэд 3 тэрбум орчим хэрэглэгчтэй, эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж буй дээрх орнуудын зах зээлд нэвтрэх үүд хаалга болж байна. Бүс нутгийн эдгээр орон Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67 хувийг эзэлдэг байна.

“Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” нь Монгол Улс нэгдсэн орсон анхны бүс нутгийн худалдааны хэлэлцээр гэдгээр онцлог. Тус хэлэлцээр нь гишүүн орнуудын үйлдвэрлэл, худалдааг өргөжүүлж, тэдгээрийн эдийн засгийг дэмжих, либериалчилах, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэх, гишүүн орнуудын хооронд худалдааны татвар болон татварын бус худалдаатай холбоотой саад чирэгдлийг багасгах зорилготой юм.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Хэлэлцээрт нэгдсэн орж хэрэгжүүлснээр манай үйлдвэрлэгчид:

  • БНХАУ-ын зах зээлд зэс, нүүрс, ноос, ноолууран болон савхин хувцас зэрэг 2323 бараанд 10-100 хувь татварын хөнгөлөлт эзлэх боломжтой.
  • БНСУ-ын зах зээлд эм, эмийн болон барилгын зарим нэр төрөл, нүүрс, ноос ноолуур зэрэг 2902 бараанд 10-50 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
  • Харин Энэтхэг улстай харилцан хөнгөлөлт олгож эхлэх товыг тохирсоноор 3253 бараанд мөн 10-100 хувийн, Лаос улстай 1081 бараанд 10-35 хувийн татварын хөнгөлөлт тус тус эдлэх боломжтой.
  • Мөн Шри Ланк улсын зах зээлд 568 нэр төрлийн бараанд 5-50 хувийн, Бангладеш улсын зах зээлд 608 бараанд 10-70 хувийн татварын хөнгөлөлт эдлэх юм.

Харин манай улс хэлэлцээрийн дагуу дотооддоо үйлдвэрлэдэггүй, далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс, ногоо зэрэг 366 бараанд ногдуулах татварыг 30 хүртэл хувиар бууруулах үүрэг хүлээж байна.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улс АРТА-гаас гадна Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+ийн хүрээнд 7200 бараа, бүтээгдэхүүнийг Европын холбооны нэгдсэн зах зээлд гаргахад татварын хөнгөлөлт эзэлдэг. Мөн Эдий засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улсын хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай үйлдвэрлэгч нар 9300 бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлтийг Япон улсын зах зээлд эзэлдэг байна. 

Эх сурвалж: MONTSAME

Sanchir Otgon

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist