
Цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэж, улмаар дэлхийн литийн зах зээлийг өдөөж байгаа тухай Австралийн ‘Рио Тинто’ компани анхааруулаад байна. Тус компанийн тооцоолж буйгаар цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хэмжээ энэ чигээр нэмэгдсээр байх юм бол литийн нийлүүлэлт тасалдаж, нийлүүлэлтийн цоорхойг нөхөхийн тулд дор хаяж 10 жил шаардлагатай байгааг мэдэгдэв.
Тодруулбал, цахилгаан автомашины борлуулалт 2030 он хүртэл өсөж, 65 сая орчим ширхэг хүрнэ гэж таамаглаж буй нь тэр хэрээр гурван сая тонн орчим литийн нийлүүлэлт хэрэгцээтэйг харуулж байна. Хамгийн гол нь дэлхийн хэмжээнд литийн нөөцийн таамаг 1 сая орчим тонноор хэмжигдээд буй бөгөөл энэ нь зөвхөн гуравны нэгийг хангах үзүүлэлт юм.
Цаашид литийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд 2020-2050 хүртэлх хугацаанд нийлүүлэлтийн цоорхойг нөхөхөд 60 гаруй хувийг ‘Жадар төсөл’ голлох үүрэг гүйцэтгэх болохыг тооцоолоод байна. Тус компанийн тооцоолсноор тэд нэг сая цахилгаан машиныг үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний лити үйлдвэрлэнэ хэмээн мэдэгдэв.
Сербийн баруун хэсгийн Ложника тосгонд орших ‘Жадар’ литийн орд нь 135.7 сая тонн литийн нөөцтэй бөгөөд 1.8 хувийн агууламжтай хамгийн чанартайд тооцогдох бүлэг орд газар юм. Уурхайн барилгын ажил ирэх оны эхээр эхэлж, 2026 онд олборлолтоо эхлэх бөгөөд 2029 онд 58 мянган тонн литийн карбонат, 160 мянган тонн борын хүчил, 255 мянган тонн натрийн сульфат үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Mining