
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ‘Trump Media & Technology Group’ (TMTG) нээлттэй медиа групп болон ‘TRUTH Social’ нийгмийн сүлжээг байгуулж буйгаа мэдэгджээ.
Тус групп нь монополь эрх мэдэл бүхий технологийн компаниудын дарангуйллыг эсэргүүцэх зорилгоор хүн бүрд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгох нэрийдлээр ийнхүү нээгдэж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа өдөр тутмын үйл явдлын мэдээ, танин мэдэхүйн болон хөгжөөнт нэвтрүүлэг, подкаст зэргийг багтаахаар төлөвлөөд байна.
“TMGT” нь “NASDAQ” цахим бирж дээр үйл ажиллагаа явуулдаг “Digital World Acquisition Group”-тэй нэгдэл хийх замаар нээлттэй компани болох бөгөөд олон нийтэд хэвлэл мэдээллийн компанийг эзэмших, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ашгаас нь хүртэх боломжийг бүрдүүлж байна.
TRUTH Social -ийг одоогоор “App Store”-оос урьдчилан захиалах боломжтой бөгөөд бета туршилтыг энэ оны 11 дүгээр сараас эхлэн зөвхөн уригдсан зочдод хүргэх бол 2022 оны нэгдүгээр улирлаас нийт хэрэглэгчдэдээ хүргэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: CNBC