
Өчигдөр /2021.10.21/ АНУ-ын ойн албанаас Миннесота мужийн зүүн хойд хэсэгт орших хилийн бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг 20 жилийн хугацаанд хориглох санал гаргаж буйгаа мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ‘Antofagasta’ компанийн ‘Twin Metals’ зэс-никелийн уурхайд том цохилт болов.
АНУ-аас Миннесота мужийн 1 сая акр /405,000 га/ газрын зэрлэг онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж ийнхүү санал гаргаж буйгаа тайлбарлаж байна.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын Засгийн газар, ‘Antofagasta’ компанийн хооронд багагүй зөрчилдөөн үүсгээд байна.
Дашрамд дурдахад, ‘Antofagasta’ компанийн ‘Twin Metals’ төсөл нь дэлхийн зэсийн хамгийн том 10 төслийн есдүгээрт жагсаад байна. Уг уурхайн зэсийн нөөц нь 291.4 сая тонн, насжилт нь 25 жилээр тооцогдож байна.
Эх сурвалж: Mining