
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 55.4 хувьтайгаар дэмжив. Уг хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар тусгажээ.
Төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд шинээр байгуулах хоёр яамны санхүүжилтийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг дурдав. Тодруулбал, төсвийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яамд 4.3 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд 1.8 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.
Хоёр яамыг Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрыг суурилан байгуулж байгаа бөгөөд хоёр яамны эрх мэдэл, харьяалах асуудлыг бусад яамынхтай давхардуулахгүй байх анхаарах тал дээр анхаарч байна.
Ийнхүү төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжлээ.