
Нийгмийн сүлжээний томоохон компани болох ‘Facebook’-ээс жил бүр зохион байгуулдаг “Facebook connect” хурал энэ сарын 28-нд болохоор төлөвлөгдөж байна. Энэ үеэр тус компани үйл ажиллагааны явцаасаа танилцуулахаас гадна нэрээ солих шийдвэр гаргахаар зэхэж байгааг “The Verge” онцолжээ. Одоогоор энэ талаар тус компаниас тодорхой тайлбар хийгээгүй байна.
‘Facebook’ компани метаверс компани болох зорилтынхоо хүрээнд ‘WhatsApp’, ‘Oculus’ зэрэг бусад үйлчилгээнүүдтэй нэгдэж, нэг толгой компани дор ажиллахаар болж байгаа бөгөөд “Metaverse” гэдэг нь гурван хэмжээст орчинд харилцаа үүсгэх боломжит дижитал ертөнц юм.
Мөн түүнчлэн энэ сард тус компанийг тойрсон асуудал үргэлжилсээр байна.
АНУ-ын Засгийн газраас ‘Facebook’ компанийг Америк ажилчдын ялгаварлан гадуурхсан, хөдөлмөрийн хуулийн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлээр тус компани 14.25 сая ам.доллар төлөх болоод байна.
Эх сурвалж: Reuters