Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ

‘Тавантолгой дулааны станц’ төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана

‘Тавантолгой дулааны цахилгаан станц’ төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Төсөл санаачлагчийг төлөөлж, ‘Эрдэнэс-тавантолгой’ ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.

Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна

Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна.

Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байна.

Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын ‘ДЦС-3’ ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцжээ.

ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна.       

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Эрдэс баялгийн бирж байгуулах тухай асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, үүнтэй холбоотойгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын дорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор эрдэс баялгийн биржийг байгуулахаар ажиллаж байна.   

Хуулийн төсөлд өгсөн гол саналуудаас дурдвал, биржийн өмчлөлийн байдал, биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт, ногдох татварын асуудлыг хөндсөн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Sanchir Otgon

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist