Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Мөнгө

Бизнесийн эрүүл өсөлтийг дэмжинэ

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter

Хэрвээ бизнесээ амжилттай удирдахыг хүсэж буй бол дижитал шилжилтийн давалгаанд заавал нэгд гэсэн зарчим бүхий л салбарт үйлчилж байна. .

Сүүлийн жилүүдэд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээнд инновацийг түлхүү нэвтрүүлж, үндэсний хэмжээний цахим банкны сүлжээг бүрдүүлэхийг эрмэлзэж буй ХААН Банкны гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй Рэнцэнбатын Мөнхтуяатай ярилцлаа

Р.Мөнхтуяа
Хаан банкны гүйцэтгэх захирал

Сүүлийн жилүүдэд бизнесийн салбар бүрт технологийн оруулах хувь нэмэр өсөж, бизнесүүд бүтээгдэхүүн, үйлчилгээндээ инноваци нэвтрүүлсэн байдлаараа өрсөлдөж байна. Цахим зуунд монголчуудын 68 хувь нь ямар нэгэн байдлаар сошиал медиа платформ ашиглаж, давхардсан тоогоор 900 мянган хүн цахим банкны үйлчилгээг ашигладаг гэсэн судалгаа байна.

“Банк санхүү, технологийн хэрэглээгээрээ бид Америк, Европын түвшинд хүрсэн” хэмээн ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа өгүүлж байна. 2014 оноос дижитал стратегиа тодорхойлон үүнийхээ дагуу ажилласан ХААН Банкны цахимаар болон салбар нэгжид хийгдэж буй санхүүгийн гүйлгээний харьцаа 2020 оны байдлаар 97:3 болж өөрчлөгджээ. “Технологийн дэвшил нь банк санхүүгийн салбарт олон давуу тал олгож байгаа бөгөөд ХААН Банкны мэдээлэл технологийн газар томоохон IT компанийн хүний нөөц, хүчин чадалтай дүйхүйц болсон. Бид цаашид санхүүгийн бус гүйлгээг цахимжуулахаар зорин ажиллаж байна” хэмээн Р.Мөнхтуяа онцлов.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Дэлхий дахинд санхүүгийн томоохон байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгтэй функцуудыг тодорхой шаардлагын дагуу финтек, стартап компаниудаар хийлгэж байна.

2020 он бизнесийн бүхий л салбар, дэлхийн бүх улс орны хувьд амаргүй жил болж өнгөрлөө. Covid-19 цар тахал харилцагчдын бизнесийн орлого, бэлэн мөнгөний урсгал тасалдах, улмаар зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломжгүй байдал үүсгэх зэргээр банкны салбарт ч нөлөөллөө үзүүллээ. Цар тахлаас шалтгаалан Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2020 онд өмнөх оноос 10 гаруй хувиар буурав. Ялангуяа уул уурхайн салбарын эскпорт буурснаас үүдэн тээвэр, жижиглэн худалдааны салбарт хүртэл нөлөөлж цаашлаад эдийн засгийн идэвхжил буурсаар байна. 2020 онд эдийн засаг -5.3 хувиар агшсан гэх урьдчилсан таамаг гараад байна. Мэдээж эдийн засгийн орчин хүндрэх нь банкны секторын зээлийн чанарт сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, банкны секторын чанаргүй зээлийн багц 2019 онд 9.9 хувь байсан бол 2020 онд 11.5 хувь болж өссөн байна. ХААН Банкны чанаргүй зээл ч мөн адил 2019 онд 6.17 хувь байсан бол 2020 онд 6.7 хувь болж өсчээ. Гэвч ХААН Банкны хувьд сүүлийн жилүүдэд цахим бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсны үр дүнд цар тахлын үед харьцангуй сайн ажиллаж байна хэмээн гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцоллоо. Нөгөө талд тэд харилцагчдаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар авахыг урамшуулж, илүү олон харилцагч банканд биечлэн ирэхээс урьдчилан сэргийлж байгаа тухай тэрбээр хэлж байв.

Өдгөө Монголын нийт айл өрхийн 70 гаруй хувь буюу давхардсан тоогоор 2.5 сая харилцагч ХААН Банкаар үйлчлүүлдэг. 2020 оны эцсээр ХААН Банкны нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 10.3 их наяд төгрөг, харин нийт активын хэмжээ 12.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 12 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулдаг Монголын банкны системийн 33.2 хувийг ХААН Банк дангаар эзэлж буйг илтгэх баримт юм. Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад сүүлийн дөрвөн жил дараалан дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, хамгийн их татвар төлдөг, хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг зэргээр нь ХААН Банкны өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг, болоод нийгмийн хөгжилд оруулсан нөлөө, үнэ цэнийг дурдаж болно.

2000 оноос ХААН Банканд ерөнхий нягтлан бодогчоор анх ажиллаж эхэлсэн Р.Мөнхтуяа Санхүү хариуцсан дэд захирал, Байгууллагын банк хариуцсан дэд захирал, Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан туршлагатай нэгэн. Энэ ч утгаараа дотоодын банкны салбарт 30 жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй ХААН Банк өнөөдрийн түвшинд хүрэхэд түүний оролцоо, хувь нэмэр тун өндөр аж. Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй ч 26 жилийн турш Монголын банк, санхүүгийн салбарт ажилласан банкирын хувьд Р.Мөнхтуяа Монголын банкны салбарт өнөөдрийн өргөн дэд бүтцийг бий болгож чадсан ХААН Банкны амжилтыг банкны дотоод процессоо сайжруулах, ажилтнуудынхаа дижитал сэтгэлгээг төлөвшүүлэхэд голлон анхаарч ажилласан туршлагатайгаа холбон тайлбарлаж байна.

Сүүлийн жилүүдэд Монголын санхүүгийн салбарт бичил зээл олгогч финтек компаниудын үйл ажиллагаа идэвхжиж байна. Энэ чиглэлд ХААН Банкны баримталж буй байр суурийг “Дэлхий дахинд санхүүгийн томоохон байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгтэй функцуудыг тодорхой шаардлагын дагуу финтек, стартап компаниудаар хийлгэж байна. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд ПОС төхөөрөмжийн хөгжүүлэлт, АТМ-ийн үйл ажиллагаа, цэнэглэлт, засвар үйлчилгээ, QR кодод суурилсан төлбөр тооцооны шийдэлд дотоодын гурван финтек компанитай хамтран ажиллаж байна. Энэ нь бидний хувьд өөрсдийн үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч ажиллах боломжийг олгодог. Цаашдаа банк бүхнийг өөрөө хийдэг загвар хуучирна гэж харж байна” хэмээн тэрбээр ярилаа.

ХААН Банк цахимаар, зайнаас үзүүлж болох бүх боломжит бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ 100 хувь цахим болгож, харилцагч банканд ирж үйлчилгээ авахын тулд цаг хугацаа, зардал гаргадаг цаг үеийг халахад бүхий л үйл ажиллагаа, төлөвлөлтөө чиглүүлж буй аж. Ирэх жилүүдэд ч мөн харилцагч төвтэй байх гэсэн үндсэн стратегийнхаа хүрээнд зээлийн үйлчилгээг автоматжуулах, улмаар тухайн үйл ажиллагаанд зарцуулж буй зардлаа хэмнэх, зээлийн хүүг буруулах зорилт тавин тогтвортой санхүүжилт, бизнесийн эрүүл өсөлтийг дэмжиж ажиллахаа Р.Мөнхтуяа захирал хэлэв.

Purevjargal Altansukh

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist