
Олон улсад нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, хөдөлмөрийн зах зээл чангарч буй энэ цаг үед дэлхийн томоохон онлайн худалдааны компани болох ‘Амазон’ компани улирлын чанартай 150 мянган ажлын байр зарлаж буйгаа өчигдөр мэдэгдлээ.
Тус компанийн дундаж цалин нь 18 ам.доллараас 3 мянган ам.доллар хүртэл байдаг бөгөөд нийт ажлын байрны 125 мянга нь оффис болон техниктэй холбоотой бол үлдсэн нь ачих, ангилах, савлах, тээвэрлэх зэрэг ажлууд багтаж байгаа аж.
Өнгөрсөн сард АНУ-д 194 мянган иргэн шинээр ажилд орсон нь нэгдүгээр сартай харьцуулахад тааруу үзүүлэлттэй гарсан бөгөөд ажилгүйдлийн түвшин 5.2 хувиас 4.8 хувь буурчээ. Энэ нь өнгөрсөн наймдугаар сард 4.3 сая хүн ажлаасаа гарсантай холбоотой юм.
Мөн даваа гаригийн ханшийн мэдээллээр тус компанийн хувьцааны ханш 7 хувиас бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна.
Дашрамд дурдахад, АНУ-ын жижиглэн худалдааны салбарын тэргүүлэгчид ‘Walmart’, ‘Target’ компаниуд мөн ажлын байр зарласан байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдаалдаг ‘Nordstrom’ нь улирлын чанартай болон байнгын 28,000 ажилтан авахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: CNBC