
Ураны олборлолтоороо тэргүүлэгч Казахстаны ‘Kazatomprom’ компани ‘ANU Energy OEIC’ ураны биет хөрөнгө оруулалтын санг дэмжихээ илэрхийллээ. Тодруулбал, сангийн 48.5 хувийг ‘Kazatomprom’ компани 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол мөн 48.5 хувийг Казахстаны үндэсний хөрөнгө оруулалтын корпорац, үлдсэн 3 хувийг Казахстаны үндэсний атомын Genchi Global Ltd компани тус тус хөрөнгө оруулжээ.
Казахстаны Астана Олон улсын санхүүгийн төвд түшиглэн байгуулагдсан “ANU Energy OEIC” нь ураны хөрөнгө оруулалтыг дэмжих сан бөгөөд Төв Ази, Өмнөд Ази, Ойрх Дорнодын орнуудад илүү төвлөрөх зорилгоор нээгдсэн аж.
Цаашид байгууллага болон хувийн хөрөнгө оруулагчдаас 500 сая ам.доллар хүртэлх хөрөнгийг босгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэ хүрээнд даваа гаригт ураны компаниудын хувьцаа огцом өсжээ. Тухайлбал, Саскачеваны ‘Cameco’ корпорац нь Торонтогийн Хөрөнгийн биржид сүүлийн арилжаагаар 8.5 хувиар өссөн бол Колорадогийн ‘Lakewood’ компани нь Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаагаар 9.1 хувиар тус тус өсөлттэй гарчээ.
Эх сурвалж: Mining