
Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал үргэлжилж буйгаас шалтгаалан эрэлт нийлүүлэлтээс давж, ашигт малтмалын үнэ өсөхөд гол хүчин зүйл болж байна. Даваа гаригт ‘Лондоны металлын бирж’ дээр гурван сарын фьючерсийн тонн тутамдаа 1000 мянган ам.доллар болж өссөн нь 1994 оноос хойш үзэгдээгүй хамгийн дээд түвшинд хүрлээ.
Тус биржид зэсийн үнэ 2.9 хувиар өсөж, тонн нь 10 мянга 281 ам.доллар болоод байна.
Энэ нь зэс олборлогч томоохон компаниудад зэсийн үнэ өссөн үеийг ашиглаж, олборлолтоо, экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дохио болж байна.

Эх сурвалж: MINING