
БНХАУ-ын гуравдугаар улирлын эдийн засгийн идэвхжил 9 дугаар сарын урьдчилсан таамгаас доогуур байж, тус улсын гуравдугаар улирлын ДНБ 4.9 хувиар өсөлттэй гарчээ.
Хятадын Үндэсний Статистикийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Фу Лингхуй ‘Гуравдугаар улирал гарснаас хойш дотоод, гадаадын маш олон сорилтуудтай тулгарлаа. Тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хатуу зохицуулалт, эрчим хүчний хямрал, хэрэглэгчийн зарцуулалт буурсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурлаа’ хэмээн дурджээ.
Тус улсын аж үйлдвэрийн гарц есдүгээр сард өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн нь ‘Reuters’-ийн тооцоолж буй 4.5 хувиас доогуур үзүүлэлттэй гарсан байна.
Эх сурвалж: CNBC