Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

“Бороогоулд” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
“Бороогоулд” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ‘Бороогоулд’ ХХК-ийн хамт олон нэгдлээ.  Энэхүү ажлын хүрээнд тус компани Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын нутагт байрлах Бороо болон Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Улаанбулагийн уурхайн талбайд 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд нийт 3000 мод тарив. Улаанбулагийн уурхайн дотоод замын дагуу 1200 метр орчим газарт 800 ширхэг хайлаас, 400 ширхэг улиас тарьж, хамгаалалтын зурвас байгуулжээ.

Бороогоулд компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй  ойжуулах хөтөлбөрийн талаар:

‘Бороогоулд’ ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Бороогийн уурхайн талбайдаа мод тарих, ойжуулах, мод үржүүлгийн талбай байгуулах зэрэг ойжуулалтын ажлуудыг 2007 хойш санаачлан хэрэгжүүлж байна.  

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Энэ хугацаанд биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд нийт дөрвөн удаа мод үржүүлгийн плантаци байгуулсан бөгөөд ойжуулалтад шаардлагатай модны тарьц, суулгацын тодорхой хэсгийг өөрсдөө бэлтгэж ирсэн аж. 2021 оны нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд өнгөрсөн жил шинээр ойжуулсан талбай болон өмнөх онуудад ойжуулсан талбайнуудын модны нөхөн тарилтанд зориулж улиас, хайлаас, агч, бургас зэрэг 800 гаруй мод шинээр тарьж, нийт модны талбайнуудад арчилгаа, усалгааг хариуцан гүйцэтгэв.

Улаанбулаг төслийн биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Шивэрти нэртэй газарт тус сумын харъяат “Толийн гарам” ХХК-тай хамтран нийт 10 га талбайг нарс модны тарьцаар ойжуулжээ.  

Бороогийн уурхайн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  Бортолгой нэртэй 45 га газарт цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулах төслийг 2018 оноос хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд 2018-2020 онд нийт 22000 гаруй мод тарьсан байна. Мөн 2021 онд нэмж 5.7 га хамгаалалтын зурвас газарт 3060 ширхэг улиас тарьж, 0.7 га газарт ховор, содон ургамлын цуглуулга байгуулах зорилгоор жигд, өрөл, мойл, хус, нарс, гацуур, голт бор, гүйлс, бүйлс, гандигар, тэсмэг, татар далан хальс, хөх далан хальс, улаалзгана, бөөрөлзөнө, сарнай, нохойн хошуу, арц, цагаан  цээнэ зэрэг 21 нэр төрлийн мод сөөг, 500 ширхэг тарьц, суулгац тарижээ. Төслийн талбайд модны усалгааг дуслын усалгааны системээр шийдэж арчлан ургуулдаг.

Байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан тэргүүн туршлагууд дээрээ үндэслэн Бороогоулд ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цаашид ч дэмжин ажиллаж, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Sanchir Otgon

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist