
‘Goldman Sachs’ групп нь БНХАУ дахь хамтарсан компаниа 100 хувийн эзэмшлээр худалдан авах гэрээг үзэглэлээ. Ингэснээр тус компани Хятад улсын эдийн засгийн салбарт үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, бусад улс дахь харилцаагаа өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд ‘Goldman Sachs /China/ Securities’ компани гэж шинэчлэн нэрлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд буй.
Тус байгууллага анх 2004 онд байгуулагдсан ч 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй ууган байгууллага юм. Одоогоор гэрээний нарийн нөхцөлийг, зохицуулалтыг олон нийтэд зарлаагүй байна.
‘Goldman Sachs’ групп нь өргөтгөх төлөвлөгөөнийхөө хүрээнд 2025 он гэхэд ажилчдын тоогоо хоёр дахин нэмэгдүүлж, 600 хүн болгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: CNBC