
Хятад тэргүүтэй улс орнуудад эрчим хүчний хомстол нүүрлээд буй нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, голлох ашигт малтмалуудын үнийн хөөрөлтөд голлон нөлөөлж байна. Өнгөрсөн баасан гаригийн ханшны мэдээллээр цайрын үнэ дахин өсөж, сүүлийн 14 жилийн хугацаан дахь дээд хэмжээндээ хүрсэн бол хөнгөн цагааны үнэ мөн сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүйгээрээ өссөн байна. Эдгээр өсөлт нь он дуустал үргэлжлэх магадлалтай байгааг ‘Bloomberg’-ийн шинжээч Киерон Ходжсон онцлов.
Уг үнийн хөөрөгдөлд хамгийн их хохирол амсаж буй компани бол уул уурхайн ‘Glencore’ бөгөөд цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж, Европ дахь гурван үйлдвэрийн цайрын үйлдвэрлэл буурсан байна. Мөн цайр олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг “Nyrstar” компани Европ дахь томоохон гурван цайр хайлуулах үйлдвэрлэлийнхээ хэмжээг 50 хүртэлх хувиар бууруулах болсон шийдвэр гаргасанг бид өмнө мэдээлсэн.
Лондонгийн металлын бирж дээр цайрын үнэ 12 хувиар өссөн нь 2015 оны 10 -р сараас хойших үзэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн сард ‘Goldman Sachs’, ‘Citigroup’ -ийн шинжээчидийн мэдээлснээр, Хятад улс хөнгөн цагааны экспортоо бууруулсан нь дэлхийн зах зээл дээрх үнэ чангарсан хэмээсэн нь хөнгөн цагааны үнийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл болжээ. Мөн хөнгөн цагааны үйлдвэрлэл эрхэлдэг АНУ-ын хамгийн том үйлдвэрлэгч ‘Matalco’ компани магнийн хослолын улмаас ирэх жилээс эхлэн үйлдвэрлэл, хүнсний нийлүүлэлтээ хязгаарлаж магадгүй гэдгээ хэрэглэгчдэд анхааруулаад байна.

Эх сурвалж: Mining