
Биткойны ханш арилжааны явцад 60 мянган ам.долларт хүрсэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос хойш үзэгдсэн хамгийн дээд түвшинд хүрчээ.
Тодруулбал, өнгөрсөн сард биткойны ханш 4.5 хувиар өсөж, 59.030 долларт хүрсэн байсан бол өнөөдөр 64,895 доллар болж, дээд амжилт тогтоогоод байна.

Мөн түүнчлэн олборлосон биткойны хэмжээгээрээ нэгдүгээрт АНУ жагсжээ. Харин Казахстан, ОХУ удаах байрнуудад тус тус жагсаад байна. Дэлхийн нийт борлуулалтын 35.4 хувийг АНУ, 18 хувийг Казахстан, 11 хувийг ОХУ-д тус тус ногдсон байна.
Харин энэ үзүүлэлтээр урьд нь нэгдүгээрт бичигддэг байсан Хятад улсад тэг болж буурчээ. Тус улс 2019 оны тавдугаар сард нийт биткойны 75 хувийг, 2021 оны долдугаар сард 44 хувийг олборлож байв. Хятадад биткойны олборлолт зогсонги байдалд орсон нь Хятадын эрх баригчид энэ төрлийн арилжааг хууль бус хэмээн хориг тавьсантай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: REUTERS