
Ирландад цахилгаан эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотойгоор есдүгээр сард инфляцын түвшин 2008 оноос хойш үзэгдээгүйгээр дээд хэмжээнд хүрчээ. Ирландад цахилгаан эрчим хүч, хий болон бусад түлшний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад энэ оны есдүгээр сард дунджаар 21.9 хувиар өсжээ.
Тус улсын хэрэглээний үнийн индекс есдүгээр сард мөн оны үетэй харьцуулахад 3.7 хувиар, өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 0.5 хувиар тус тус өсжээ.
Энэ хүрээнд тээврийн салбарт хамгийн их үнийн өсөлт ажиглагдсан бөгөөд энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 11.4 хувиар өссөн байна. Энэ нь бусад хүчин зүйлээс гадна шатахууны үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн тээвэрлэлтийн хүчин чадал, түүхий эд, салбаруудын ажиллах хүчний хомстол, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг нь инфляц болон тус улсын амьжиргааны өртгийг улам нэмэгдүүлж болзошгүйг анхаарууллаа.
Эх сурвалж: Xinhua agency