
Өчигдөр ‘Microsoft’ компани Хятад улс дахь ‘LinkedIn’ платформынхоо сүлжээг хаахаар болсноо мэдэгдлээ. Учир нь Хятад улсын цахим орчинд тогтоогоод буй хязгаарлалттай холбоотойгоор дагаж мөрдөх журам, шаардлага өндөр байгаа тул ийнхүү хаах болсноо тус компани мэдэгдээд байна. ‘LinkedIn’ платформын сүлжээ Хятадад 2014 оноос хойш нэвтэрсэн бөгөөд барууны улс орнуудаас тус улсад үйл ажиллагаагаа явуулж буй цорын ганц нийгмийн томоохон сүлжээ компани байв.
Гэхдээ оны сүүлээр ‘InJobs хэмээх зөвхөн ажлын байрны мэдээлэл харуулдаг, Linkedin шиг нийгмийн харилцааны үйлдэлгүй сайтыг ашиглалтад нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
‘Statista’ судалгааны компанийн мэдээлснээр, LinkedIn компанийн гурав дахь том зах зээл Хятад байсныг онцолжээ. Долдугаар сард ‘Microsoft’ компанийн Гүйцэтгэх захирал Сатя Наделла хэлэхдээ, тус компанийн жилийн орлогод ойролцоогоор 10 тэрбум ам.долларыг оруулдаг байсан тухай хэлж байв.
Мөн ‘Microsoft’ компани 2016 онд LinkedIn платформыг 26.2 тэрбум ам.доллараар худалдан авч байжээ.
Дашрамд дурдахад, Хятад улсад 2009 оны долдугаар сарын Уйгарын бослогын үеэр цахим нийгмийн сүлжээнүүдийг хааж, тэр цагаас интернет, веб сайтуудад тавих хяналтаа чангатгаж, улмаар 2009 оноос хойш Facebook, Twitter-ийн сүлжээг хааж байсан бол 2010 онд Google компанийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргаж байсан.
Эх сурвалж: CNBC