
Канадын Ванкуверт төвтэй ‘Turquoise Hill Resources’ компани Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ, Монгол дахь Оюутолгойн зэсийн уурхайд шаардагдах хөрөнгө оруулалтын зардал урьдын тооцооллоос 1.2 тэрбум ам.доллараар давсан болохыг дурдсан байна. Тодруулбал, гүний уурхайн ажил удааширч, ашиглалтад орох хугацаа хойшилсны улмаас хөрөнгө оруулалтын зардал 1.2 тэрбум ам.доллараар буюу 3.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнийг цар тахлын хязгаарлалт, гео-техникийн урьдчилан тооцоолсноос хүнд байсантай холбон тайлбарлаж байна.
Өнгөрсөн сард хийсэн хөндлөнгийн шинжээчдийн танилцуулсан дүгнэлтээр, Оюутолгойн далд уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал хэтэрсэнд буруу менежмент нөлөөлсөн хэмээн гарсан юм.
Тус компанийн мэдээлснээр зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн оны гуравдугаар улиралд 16 хувиар өсөж, 41,935 тонн болсон бол алтны гарц гурав дахин өсөж, 130,799 унц болжээ.
Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 66 хувийг ‘Turquoise Hill Resources’ компани эзэмшиж байна.
Эх сурвалж: REUTERS, MINING