
Цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байгаатай холбогдуулан цайр олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг “Nyrstar” компани Европ дахь томоохон гурван цайр хайлуулах үйлдвэрлэлийнхээ хэмжээг 50 хүртэлх хувиар бууруулах болсон шийдвэрээ өчигдөр танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор цайрын үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд үзэгдээгүйгээр огцом өсөв.
Шанхайн фьючерс бирж дээр цайрын үнэ 8 хувиар өсөж, тонн тутам 25,700 юань (3,991.86 ам.доллар) болсон нь 2007 оны 10-р сараас хойших хамгийн өндөр үнэ юм.
Харин Лондонгийн металлын бирж дээр гурван сарын цайрын үнэ 6.9 хувиар огцом өсөж, тонн тутам 3637.50 ам.доллар боллоо.
Мөн “Fitch” агентлагаас энэ онд цайрын дундаж үнэ тонн тутам 2600 ам.доллар байх төлөвтэй байгааг онцлоод байна.
Эх сурвалж: MINING