
Японы автомашин үйлдвэрлэгч ‘Toyota’ компани цоо шинэ ‘LX 600’ загвараа өчигдөр шөнө зах зээлд танилцууллаа. Тус компани нь 2007 онд 3 дахь үеийн ‘LEXUS 570’ загвараа гаргаснаас хойш ийнхүү 2021 онд бүрэн шинэчлэгдсэн LX600 танилцуулж буй.
LX600 загвар нь 5 төрлийн сонголттойгоор 409 морины хүчтэй, V6 хөдөлгүүртэй, 10 шатлалт автомат хурдны хайрцагтай болсноороо онцлог болж байна. Мөн түүнчлэн багажны хаалга 2 хавтастай байсан бол 1 хавтастай болж өөрчлөгдөж, хөшиг үүсгэж үлээх шинэ технологийг нэвтрүүлжээ.
Зах зээлийн үнэлгээ нь 32.39 их наяадаар үнэлэгдэж буй уг компани тус загвараа ирэх оноос АНУ-ын зах зээлд худалдаанд гаргана.
АНУ-ын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд “Lexus” Германы өрсөлдөгчдөө ардаа орхиж, III улиралд “Lexus” АНУ-ын зах зээлд 81 мянган автомашин борлуулснаа тайлагнасан байна.
Эх сурвалж: CNET