
Дэлхийн улс орнуудад эрчим хүчний хямрал гүнзгийрч байгаа нь цөмийн эрчим салбарын идэвхжлийг улам өдөөж байна. Үүнтэй холбоотойгоор 10 сарын эхээр ураны биржээр арилжаалагддаг хоёр сан 1 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулсан нь сангуудад ашгаа өгч эхэллээ. Тодруулбал, Лхагва гаригт ‘NorthShore Global Uranium Mining ETF’ (URNM) 13.52% хувиар, ‘Global X Uranium ETF’ (URA) сангууд 11.65 хувиар тус тус өсөлттэй нээгдсэн бөгөөд үргэлжлүүлэн өссөөр байна.
Мягмар гаригт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ‘Францын Засгийн газар 2030 он гэхэд төрийн өмчит компанид жижиг модульчлогдсон цөмийн эрчим хүчний реакторыг ажиллагаанд оруулахад туслах болно’ хэмээн мэдэгдсэн нь дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээг бууруулах түлхүүр болж байна.
Есдүгээр сар гарснаас хойш ураны ханш ойролцоогоор 40%-иар нэмэгдэж фунт тутамд 49.4 ам.доллар хүрээд байсан бол өнөөдөр /2021.10.14/ 38.50 ам.доллар болоод байна. Өнгөрсөн онд фунт уран 30 ам.долларын үнэтэй байв.

Эх сурвалж: MINING