
Уул уурхайн томоохон компаниуд хөрөнгө оруулахад өндөр эрсдэл бүхий улс орнуудын жагсаалтад Замби, Конго улсыг багтаагаад байсан. Тэгвэл тус орнуудад зэсийн үнэ өссөн нь уул уурхайн томоохон компаниудыг шийдвэрээ эргэн харахад нөлөөлж байна.
Тэдгээр компаниудын үзэж буйгаар жижиг улс орнууд хөрөнгө оруулагч нарт тогтвортой байдлаа харуулахын тулд уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүдийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь итгэлцлийг бий болгодог гэдгийг онцолж байна.
Тухайлбал, Конго улс дахь Канадын “Айвенхоу Майнз” компанийн зэсийн Какула төслийн зэсийн нийт нөөц нь 36.6 сая тонноор хэмжигдээд буй. Харин Замби улсад “Mopani” уул уурхайн төслийг хэрэгжүүлдэг бөгөөд төсөлд 1930-аад оноос олборлож эхэлсэн зэсийн “Mufulira”, “Nkana” уурхай, баяжуулах болон цэвэршүүлэх үйлдвэрүүд багтдаг бөгөөд жилд 140 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай төслүүд тус тус хэрэгжиж байна.
Түүхий эдийн үнийн төлөвийн таамаг дэвшүүлдэг дэлхийн томоохон банкуудын нэг “Goldman Sachs” компани зэсийн фьючерс хэлцлийн үнэ 2025 он гэхэд тонн тутам 15 мянган ам.доллар хүрнэ хэмээн үзээд байна.
Эх сурвалж: Mining