
Дэлхий даяар чипийн хомстол үүсээд буйтай холбоотойгоор АНУ-ын ‘Apple’ компани шинээр гаргасан ‘iPhone 13’ гар утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг төлөвлөгөөт дүнгээс 10 саяар бууруулах магадлалтай байгаа талаар Bloomberg онцолжээ.
Тус компани оны эцэс гэхэд 90 сая ширхэг гар утас үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч ‘Texas Instruments’ болон ‘Broadcom’ компаниудын чипийн нийлүүлэлтээс хамаарч ийнхүү үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулахаар болсон байна.
Энэ мэдээлэл гарсны цагийн дараа ‘Apple’ компанийн хувьцааны ханш 1.2%-иар буурсан бол ‘Texas Instruments’ болон ‘Broadcom’ компанийн хувьцааны ханш 1% -иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Bloomberg